Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

З.Балдандугар: Баянгол дүүргийн хэмжээнд 39,859 хүүхдийг ДАРХЛААЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ байгаа


Улсын хэмжээнд 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулах ажил наймдугаар сарын 1-нээс эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээлэл хийв.
Энэ үеэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар "Дүүргийн хэмжээнд 5-11 насны хүүхдүүдийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. Дархлаажуулалтыг Баянгол дүүргийн нийт 23 цэгээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Үүнд, Баянгол дүүргийн харьяа 39,859 хүүхдийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ сайн дурын үндсэн дээр, эцэг эх нь зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд дархлаажуулалтыг хийнэ. 
Долдугаар сарын 15-наас хойш омикроны B.A 4, B.A 5 хувилбарын тархалт нэмэгдэж байгаа. Одоогоор омикроны энэхүү хувилбаруудын тархалт бага насны хүүхдүүдийн дунд их байна. Тийм учраас бид дархлаажуулалтыг эхлүүлж байгаа юм. Хоёр тунгийн дархлаажуулалт хийх чиглэл гарсан. Вакцинжуулалтын тун хоорондын зай нэг сарын хугацаатай. Баянгол дүүргийн хэмжээнд 150 ортой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа" гэлээ. 
Мөн ирэх намар томуугийн дэгдэлт дээрээс нь коронавирусийн халдвар хавсарвал нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй. Хэрэв томуу, томуу төст өвчин нэмэгдвэл үүнтэй зэрэгцээд коронавирусийн халдвар хүндэрнэ гэдгийг нэмж хэлэв. Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ