Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нуугдмал гэмт хэрэг буюу гэмт явдлыг үл хайхрах


Криминологийн шинжлэх ухаанд нуугдмал гэмт хэрэг хэмээх ойлголт байдаг. Үүнийг "объектив нуугдмал гэмт хэрэг", "субъектив нуугдмал гэмт хэрэг" гэж хоёр ангилдаг. Обьектив нуугдмал гэмт хэрэг гэдэгт “Нуун дарагдуулсан” буюу хууль сахиулах байгууллагад ямар нэг хэлбэрээр мэдэгдсэн боловч нэгдсэн тоо бүртгэлд ороогүй гэмт хэргийг хэлдэг. Харин Субьектив нуугдмал гэмт хэрэг гэдэгт “нууц далд” гэмт хэрэг буюу бодит байдал дээр үйлдэгдэж хэн нэгэн этгээд хохирсон боловч хууль сахиулах байгууллагад огт мэдэгдээгүй гэмт хэргийг хэлдэг. Тэгэхээр дээр дурдсан жишээ тайлбар бол субъектив нуугдмал гэмт хэрэг хэмээх ангилалд хамаарна.
    Үүнийг энгийнээр тайлбарлавал, гэмт хэрэгт өртөж хохирсон этгээд холбогдох хууль, хяналтын байгууллагад гомдол, мэдээлэл гаргаагүй. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид, хүүхдүүд тэр бүр гомдол, мэдээлэл гаргадаггүй бол бага хэмжээний хохиролтой хулгайлах, залилах, заналхийлэх зэрэг гэмт хэрэгт төдийлөн ач холбогдол өгөлгүй орхих тохиолдол байдаг. Ямар нэгэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хууль, хяналтын байгууллагад гомдол, мэдээлэл гаргах субъект байхгүй. Жишээ нь, хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн бол хохирогчийн цогцос олдоогүй, гэмт хэргийг үйлдэж байхад харсан гэрч байхгүй, эсвэл хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн бол өөрийнх нь өмч хулгайлагдсан талаар эзэмшигч нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх мэт тохиолдлууд байдаг.

Нуугдмал гэмт хэрэг нийгэмд ямар хор уршигтай вэ

    Гэмт хэргийн талаар мэдээлэхгүй, нуун дарагдуулна гэдэг бол нийгэм улам бүр аюултай болж байгааг шууд утгаараа илэрхийлнэ. Хүн бүр эрүүл, аюулгүй нийгэмд аж төрөх эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан улс орны иргэдийн хувьд өөрийн аюулгүй амьдрах орчинд анхаарал хандуулж байх нь туйлын чухал асуудал юм.
    Ер нь бол огт гэмт хэрэггүй нийгэм гэж байхгүй, байх боломжгүй бөгөөд тухайн нийгэм, цаг үед үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга ухааныг криминологийн шинжлэн ухаан судалдаг. Тэгвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тухайн нийгмийн бүрдүүлэгч төр, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн бүх нийтийн оролцооны асуудал байдаг. Улс орны нуугдмал гэмт хэргийн түвшнийг тогтоохдоо иргэдийн гэмт хэргээс айх айдсын түвшнийг тодорхойлох байдлаар тооцоолдог бөгөөд Монгол улсад субъектив нуугдмал гэмт хэргийн талаар хамгийн сүүлд 2018 онд онолын судалгаа хийгдсэн байна.
     Тухайн судалгааны судалгааны дүгнэлтээр Монгол улсад нуугдмал гэмт хэргийн түвшин өндөр буюу илэрсэн гэмт хэргээсээ хоёр дахин их байх  магадлалтай тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 2018 онд Хулгайлах гэмт хэрэг нийт 9065 бүртгэгдсэн бол нуугдмал буюу илрүүлээгүй байх магадлалтай 13597 хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн дүгнэжээ.
Контент анализийн аргаар 360 пост, комментод дүн шинжилгээ хийвэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эсвэл болсон байж болзошгүй тохиолдол 186, ялгаварлан гадуурхах, заналхийлтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болсон эсвэл болсон байж болзошгүй тохиолдол 65, сургуулийн орчинд дээрэлхүүлсэн тохиолдол 49, цахим орчинд үйлдэгдсэн түүний дотор худал мэдээлэл тараах гэмт хэргийн хохирогч болсон эсвэл болсон байж болзошгүй тохиолдол 60 байна.
Эдгээр нь хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, бүртгэл мэдээллийн системд оруулаагүй, өргөдөл, гомдол гаргаагүй тохиолдлууд бөгөөд 75 орчим хувь нь нууц хаяг ашиглан зөвлөгөө, тусламж хүсэх байдлаар бусдад хандсан пост, комментууд байлаа.
Зөвхөн долоо хоногийн хугацаанд, тодорхой бүлгийг сонгон авч ажигласан ажиглалтын дүнгээс харвал Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нуугдмал байгаа нь шууд харагдаж байна.
Энэ нь гэмт явдлыг үл хайхрах хэвшил нийгэмд нэгэнт тогтсоныг илтгэж байгаа юм. Хүн өөрийн нэт төр, ажил алба, бусдын хэрэгт оролцохгүй зэрэг тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас гэмт явдлыг ийнхүү үл хайхрах нь олон тохиолддог. Энэ нь эргээд нийгэмдээ, ирээдүй хойчдоо асар их хор уршиг учруулж байгаа гэдээ ойлгохгүй, иргэний үүргээ ухамсарлахгүй байгаагийн нэгэн тод жишээ юм.

https://ergelt.mn/news/123/single/21742скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ