Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: Сайхан айраг, хөхүүр, шилдэг дэмбээчин, хуруу барих тэмцээний шилдгүүдийг тодруулав

Монголчуудын өв соёлын илэрхийлэл болсон сайхан айраг, хөхүүр, шилдэг дэмбээчин, хуруу барих тэмцээнийг “Төв түмний цэнгэл 2022” баяр наадмын хүрээнд зохион байгууллаа. Төв аймгийн Баянцагаан суманд цугласан наадамчин олны анхаарал, сонирхлыг татсан тус арга хэмжээнүүдийн шилдгүүдийг тодруулж, алдаршуулсан юм.

“ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ 2022” баяр наадмын Сайхан айргаар Баянцагаан сумаас оролцсон Батсайханы айраг тэргүүлж, Аргалант сумаас оролцсон Энхсайханы айраг дэд байр эзэлж, Эрдэнэсант сумаас оролцсон Пүрэвлутын айраг гутгаар байрт шалгарлаа. 
Тус баяр наадмын Сайхан хөхүүрээр Дэлгэрхаан сумаас оролцсон Батсайханы хөхүүр, Баянцагаан сумаас оролцсон Баярсайханы хөхүүр, Алтанбулаг сумаас оролцсон Батсайханы хөхүүр тус тус шалгарлаа.
Шилдэг дэмбээчинээр Баянцагаан сумаас оролцсон Отгонбаатар, Баянцагаан сумаас оролцсон Энхнаст, Лүн сумаас оролцсон Д.Эрдэнэтуяа нар шалгарсан юм. Хуруу барих тэмцээнд Дэлгэрхаан сумын баг тэргүүлж, Сүмбэр сумын баг дэд байр эзэлж, Зуунмод сумын баг гуравдугаар байрт шалгарав.





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ