Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Люксембургийн сайд ноён Франц Фаёт тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна

Хөвсгөл аймагт Люксембургийн Их Вант улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Франц Фaёт тэргүүтэй Люксембургийн Засгийн газрын төлөөлөгчид  айлчилж байна. Төлөөллөгчдийг Хөвсгөл аймгийн Засаг дарга  Ш. Идэрбаясгалан хүлээн авч уулзлаа.

Тус аймагт  Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар эх, нярайн эрүүл мэнд, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх төслүүд  хэрэгжиж байгаа юм.  Төлөөлөгчид    Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж буй  төслийн хөрөнгө оруулалт, тусламж үйлчилгээ хэрхэн үр дүнгээ өгч байгаатай газар дээр нь  танилцлаа.

Эх, нярайн тусламжийг сайжруулах төслийн хүрээнд аймагт нийтдээ 358.502.194 төгрөгийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж суурилуулж, 42 мэргэжилтнийг 18 төрлийн эмнэл зүйн орчин үеийн оношилгоо эмчилгээний  удирдамжаар сургасан байна. Эх нярайн зайн оношилгооны сүлжээгээр эх барихын хүндрэлийн 245, нярайн 69 хүндрэлтэй тохиолдолд зөвлөгөө авч орон нутагтаа эмчилсэн байна. Төслийн үр дүнд эхийн эндэгдэл буурч 2016 оны үзүүлэлтээс 37.2 хувиар буурсан байна. Мөн бага жинтэй төрсөн нярайд үзүүлэх тусламж сайжирч, нярайн эрт үеийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 19  байснаас 9  болж буурсан гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-аас танилцуулж байлаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ