Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Томоохон голууд үерийн түвшинг 10-40 см давж, үерлээд байна


Долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хүдэр, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас усжих Онги болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Зэлтэр, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ