Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сумын заан Б.БАТ-ЭРДЭНЭ: Дөнгөж барилдаж эхэлж буй залуу бөхийн хувьд урам их хугарлаа, барилдаан зодоон хоёр чинь өөр шүү дээ



Баянхонгор аймгийн наадмын үеэр бөхчүүд нэгнээ дэвжээн дээр зодсон хэрэг гарсан. Энэ талаар сумын заан Б.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Сайн байна ууЭнэ жилийн наадам таны хувьд хэрхэн болж өндөрлөв?

            -Аймгийнхаа баяр наадамд дөрөв давж, тавын даваанд харамсалтайгаар хасагдсан. Дөнгөж барилдаж эхэлж буй залуу бөхийн хувьд урам хугарлаа. Бүтэн жилийн хүч хөдөлмөр, эрүүл мэндээрээ хохирсон доо.

-Бөхийн спортоор хичээллээд хэдэн жил байгаа вэ?
            - “Хонгор нутаг” бөхийн дэвжээндээ бэлтгэлээ хийж, үндэсний бөхөөр хоёр дахь  жилдээ хичээллэж байна. Мөн чөлөөт бөхөөр зургаа дахь жилдээ барилдаж байгаа.
-Одоо таны биеийн байдал хэр байгаа вэ?
            -Хамраа тэгшлүүлсэн ч бүрэн тэгшрээгүй амьсгалахад хүнд байгаа. Хэрэв битүү байгаад байвал хүндэрч хагалгаа хийлгэх хэмжээнд хүрч магадгүй байдалтай байна.
-Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Барилдаан эхлэхээс өмнө та хоёрын дунд маргаан үүссэн байсан уу?

   -Бид хоёр өмнө маргалдаж байсан удаагүй ээ. Яагаад намайг тэгж цохих болсныг мэдэхгүй байна. Тавын даваанд тунаж барилдсан. Барилдаан эхлэхэд намайг хэд хэдэн удаа мөргөж, цохиж, хамрыг маань хугалсан.

-Наадам зохион байгуулж буй комисс, бөхийн цэцээс уг бөх дээр ямар нэгэн арга хэмжээ авсан уу. Өөрөөс тань уучлалт гуйсан уу?

            -Ямар ч арга хэмжээ одоогоор аваагүй байна. Наадмын барилдаанаас бид хоёрыг хассан. Уг нь би хасагдах ёсгүй байсан л даа. Эхлээд намайг зодсон бөхийг хасах шийдвэр гарч, олон нийтэд зарласан. Тэгээд дахин шийдвэр гаргаж намайг бас хассан. Монгол бөхийн дүрмэндээ цэцийн шийдвэр буцах ёсгүй байдаг. Гэсэн ч тийм юм болчихсон доо. Уучлалт гуйгаагүй  ээ.

-Таныг зодсон бөхөд гомдол гаргасан уу?
            -Гомдол гаргаагүй. Бөхийн холбоо ажиллаж эхлэхээр хандах бодолтой байгаа.
-Улсын наадамд барилдах бодол байдаг уу?
            -Бөхийн цэцийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарах байх. Хэрэв ийм асуудал үүсээгүй бол аймгийн цол аваад, улсын наадамд ирэх жил барилдах бодол байсан. Энэ жил “Хонгор нутаг” дэвжээндээ н.Батгэрэл багшийнхаа удирдлага дор өөрийнхөө хэмжээнд сайн бэлтгэлээ хийсэн. Ер нь улсын цолтой бөх болохыг мөрөөдөж явдаг даа.
-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?
            -Ээж минь их хүндээр хүлээж авсан. Хүүгээ сайн барилдахыг харахыг л мэдээж хүснэ шүү дээ. Барилдаад унасан бол өөр ч наадамчдын нүдэн дээр зодуулахыг харах хэцүү байсан байх.
-Та монгол бөхийн ёс жудаг, дүрмийг юу гэж боддог вэ?

            -Бөхчүүд маань дүрмээ мэддэг. Энэ сайхан уламжилж ирсэн үндэсний бөх, зүлэг ногоон дэвжээгээ хүндэлдэг. Хэдий өрсөлдөж байгаа ч нэгнээ хайрладаг байгаасай. Барилдаан зодоон хоёр чинь өөр шүү дээ.


https://ergelt.mn/news/166/single/23230
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ