Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбадрахын малыг "алсан" гэх селений стандарт хэмжээг хэн өөрчилсөн бэ?

Монголын малд селений илүүдэл хордлого гэж урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Б.Норсүрэнгийн малд хийсэн шинжилгээгээр ураны уурхайн нөлөөлөл байгааг илрүүлж, хаягдлын цэгүүдэд байх ёстой хэмжээнээс хүнд металлын хордлого болон цацрагийн хэмжээ өндөр гарсан нь малын үхэлд нөлөөлсөн, селений илүүдэл хордлого байгаа нь илэрсэн гэж 2014 онд Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн дэд захирал, Ерөнхий эмч МЭУхааны доктор С.Цэрэнчимэд ярьсан байдаг. Гэвч тухайн дүгнэлтээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт  танилцуулаад 3 хонож байтал гэнэт дахин комисс томилж судалгаа хийлгээд селений илүүдэл байна, гэхдээ урантай холбоогүй гэсэн мэдээлэл гаргаж байжээ. “Ер нь эрүүл мэндийн гол индикатор нь мал” гэж С.Цэрэнчимэд доктор хэлсэн байдаг.
Б.Норсүрэн малчны 20 тугал 2012 онд эмнэлзүйн тодорхой шинж тэмдэггүйгээр үрэгдсэн, түүнээс хойш улаанбадрахчуудын мал олноороо зулбах, зулбан төл гарах болсон гэх зэргээр малын өвчлөл, хорогдол эрс ихэсчээ. Улмаар тухайн үед “Бадрах-Энержи” компанийн “Хил хязгааргүй мал эмнэлэг” малаас дээж авч аймгийн мал эмнэлэгт өгч хэсэг хугацаанд дарж байгаад эцэст нь шаардлага хангахгүй байна гэх шалтгаанаар устгалд оруулж мөн л малын өвчлөлийн шалтгааныг тогтоож чадаагүй гэнэ.
Энэ мэтчилэн малчдад хардлага төрүүлэх олон шалтгаан байдгийг хэлж байна. Байгаль орчинд халтай, тодруулбал маш их хэмжээний загийг үгүй хийж ажиллагаагаа эхлүүлсэн гэх уран олборлох төслийг малчид эрс эсэргүүцэж ирсэн бөгөөд усны хомсдолд орсон говь нутгийн амьтад, тэр дундаа идэш тэжээлээс болж Улаан номонд орсон тэмээ ч устах аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй хэмээн тэд халаглаж сууна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Бадрах-Энержи” ХХК-иас эдийн засгийн дэмжлэг болгож нутаг оронд нь 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэх боловч энэ мөнгөний багахан хэсгээр сумын төвд барилгын засварын ажил хийгдсэнээс өөр нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл хийгээгүй хэмээн нутгийн иргэд ярьж байсан юм.
Селен гэдэг элемент нь хүн, амьтны биед маш бага хэмжээгээр хэрэгтэй боловч өчүүхэн төдий ихдэхэд хор, багасвал аюултай болдгийг нэгэн судлаач тайлбарласан байдаг юм. Тэгвэл дээр дурьдсан шинжилгээгээр селений хэмжээ их гарсан гэдэг нь ураны давхарга гүний усны судлын доор байрладаг тул уран олборлотын явцад гүний ус хордсон байх өндөр магадлалтай аж.
Дорноговийн ураны орд нь геологийн талаасаа “Roll Front” гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордын ураны хүдэр нь Ferroselit (FeSe2), Cелен (Se) зэрэг селений нэгдлүүдтэй хамт байдаг юм байна.
Эх сурвалж: bolod.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ