Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шатуновын сүүлчийн ярилцлага: Хайртай хүмүүстээ ХУРДАН ОЧМООР БАЙНА


Зөвлөлт, Оросын нэрт дуучин Юрий Шатунов өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд таалал төгссөн билээ. 48 насандаа хорвоог орхисон домогт дуучны үхэл маш гэнэтийн байсан.
Дуучин нас барахаасаа хоёр хоногийн өмнө өгсөн сүүлчийн ярилцлагадаа гэр бүлийн баяр баясгалангийнхаа талаар ярьж байв. Тэрээр 9 настай охин Эстелла нь баян хуур, төгөлдөр хуур тоглох дуртай тухай яриад “Охины минь энэ авьяас миний хувьд жижиг нээлт байсан. “Аав аа, би хөгжим тоглож сурмаар байна” гэж охин минь хэлэхэд би “Асуудал биш” гэж хариулсан” гэжээ.
Шатунов сүүлийн хоёр сарын хугацаанд Орост 16 удаа тоглолт хийсэн билээ. Түүний аялан тоглолт дуусах дөхөж байв. Юра эхнэр Светлана болон хүү Дэннис, охин Эстелла нар дээрээ очихоор Герман руу яарч эхэлсэн байлаа.
Тэрээр мөн аялан тоглолт нь түүнийг ядраасныг нуугаагүй байна. Юра “Хурдан хайртай хүмүүс дээрээ очмоор байна. Би хаашаа ч явахгүй, юу ч хийхгүй гэртээ байх маш дуртай” хэмээн ярьж байжээ.
Энэхүү ярилцлагынхаа дараа зургаадугаар сарын 22-нд Юра Шатунов загас барихаар найзынхаа зусланд очоод байхдаа бие нь муудаж, түргэн тусламж дуудаад удсан тул найзууд нь өөрсдөө эмнэлэг дээр хүргэж ирсэн байдаг. Түүнийг хотын эмнэлэг рүү хүргэх үед түргэн тусламжийн орон дээр амьсгал хураасан юм. Дуучны менежер Аркадий Кудряшов “Бид ширээний ард юм яриад сууж байсан. Гэнэт тэр цээжээ дарж, доошилж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Юраг зуслангийн ойролцоох тосгоны эмнэлэгт хүргээд, тэндээсээ Москва хотын эмнэлэг рүү хүргэх үед клиник үхэлд орсон байсан талаар эмч нар ярьсан байна.
1980-аад оны домог болсон дуучинд зүрхний асуудал байсан гэж эмч нар дүгнэжээ. Шатунов зургаадугаар сарын 23-ны шөнө таалал төгссөн юм.

 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ