Саяхан Алтангадас одонгоор энгэрээ мялаасан дуучин Э.Чулуунчимэг нь өөрийн бие даасан Гоо ялдам тоглолтоо хийж фэнүүдээ баярлуулж яваа билээ. Тэгвэл сар гаруй үргэлжилж буй аялан тоглолт нь Өмнөговь аймагт үргэлжлэхээр төлөвлөгөөтэй явж байтал дуучин бүсгүй нь зvpx өвджээ. Эрүүл мэндийн улмаас тус аймагт тоглох байсан тоглолтоо энэ сарын 31 болгон хойшлуулсан байна.
Э.Чулуунчимэгийн зүрх нь өвдөж, даралт нь их байгаа тул Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж аваад байгаа гэнэ. Харин дуучин бүсгүй тоглолтоо үргэлжлүүлэн тоглохыг хүссэн ч баг хамт олон нь ийнхүү хойшлуулж буйгаа лайв хийж мэдэгдсэн юм.
Тэрбээр хоёрдугаар сарын 25-наас эхлэн орон нутгийн аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Ямар ч амралтгүй тоглолт хийж яваа түүнийг vзэгчид нь бие бодож, xypдан эдгэpэхийг xvcээд байна.