Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭМГЭНЭЛ


Бидний хайрт аав, эрхэм хүмүүн Цанын спортын ОУ-ын хэмжээний мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Жамбын Ламжав 2022 оны 7-р сарын 1-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, хань, үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ж.Ламжав нь 1936 онд Завхан аймгийн Алдархаан суманд Жамбын отгон хүү болон мэндэлжээ. Тэрээр 1950-1957 онд Завхан аймгийн Алдархаан суманд малчин, 1960-1964 онд Биеийн тамир спортын “Алдар” нийгэмлэгт тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж байв. Улмаар 1967-1969 онд Багшийн дээд сургуулийн дэргэдэх чөлөөт бөхийн дасгалжуулагчийн 2 жилийн дээд курс, 1972-1976 онд Улсын багшийн дээд сургуульд суралцаж төгссөн.

1969-1973 онд Архангай аймгийн Биеийн тамир спортын нийгэмлэгт дасгалжуулагч багш, 1977-1978 онд Архангай аймгийн 1-р сургууль, 1979-1994 оныг хүртэл Архангай аймгийн 3-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад гавъяаны амралтадаа гарчээ.
Тэрээр цанын спортын олон улсын хэмжээний мастер, МУ-ын цанын спортын шигшээ багийн анхны тамирчин байсан бөгөөд 1964 онд Токио хотноо зохиогдсон өвлийн олимпид МУ-аа төлөөлөн оролцсон анхны тамирчин байлаа. Мөн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн, спартакидуудад удаа дараа оролцож, алт мөнгө хүрэл медаль, түүнчлэн хөнгөн атлетикийн залуучуудын анхдугаар спартикадад 10,000, 5000 км-ын уралдаанд алтан медалийг хүртэж байсан юм. Мөн Польш, Румен, Москва, Рукетек, Ленинград зэрэг олон улсын тэмцээнд МУ-аа төлөөлөн оролцож байсан түүхэн гавьяатан билээ.

Тэрээр боловсролын салбарт тасралтгүй 20 жил ажиллах хугацаандаа сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, тэргүүний тамирчин сурагчдыг бэлтгэж гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан, шилдэг сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Ж.Ламжавын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 80, 90 жилийн ойн медаль, Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Спортын ОУ-ын хэмжээний мастер, Биеийн тамир спортын газрын 50, 90 жилийн ойн хүндэт медаль, Боловсролын яамны 80, 90 жилийн ойн медаль, Боловсролын яамны “Ахлах багш”, Засгийн газрын шагнал “Алтан гадас одон”-гоор тус тус шагнасан юм.


Хайрт аав минь сайн багш, улс орныхоо нэрийг дуурсгасан сайн тамирчин байсан төдийгүй, үр хүүхэд, хань ижил, ахан дүүс, найз нөхөд, шавь нарынхаа бахархал, болохын зэрэгцээ, зарчимч, шударга, хүнлэг, эх орондоо хэрэгцээтэй хүн байхыг үргэлж зааж сургадаг энэрэнгүй нэгэн байлаа.
Таны минь эгэл даруу төрх үр хүүхэд, хань, тӨрөл төрөгсөд, хамт олон найз нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай
Үр хүүхэд, ач зээ, ах дүү төрөл төрөгсөдөөс нь

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ