Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Барилгын хур хог хаягдлыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цэгцэлж байна


Аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх, төсвийн мөнгийг үр ашигтай хуваарилах, иргэд олон нийтийн санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах хүрээнд аймгийн Засаг даргаас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Эрдэнэбулган сумын гэр хорооллын гудамжнуудын засвар арчлалтын ажлыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийнх нь хөрөнгөөр шийдсэн бол энэ удаад аймгийн төвийн хоёр дахь хогийн цэг хэмээн нэрлэгдсэн барилгын хур хогийг цэвэрлэх ажлыг эхлүүллээ.
“Цэлмэг тэр их” ХХК нь Засаг даргын санаачилгад нэгдэн аймгийн 100 жилийн ойд зориулж, өөрсдийн хөрөнгөөр тухайн газрын 5,2 га орчим талбайд тархсан хогийг цэвэрлэж, ачин, төвлөрсөн хогийн цэг рүү зөөж байна. 7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар хур хог үүссэн талбайн 50 хувийг цэвэрлэж, цэгцэлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ