Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгажээ


Ховд аймгийн Буянт сумын уугуул, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа Үндэсний бөхийн холбоо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цолыг нөхөж олгох эсэх тухай хуульч Н.Эрхэмбаяр болон П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны зургаадугаар сарын 13-нд болсон байна.
 
Шүүх хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ