Баян-Өлгий аймгийн үндэсний бөхийн цол олгох барилдаан энэ сарын 17-ны өдөр Өлгий хотод О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт боллоо.
Барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөх зодоглов. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс шинэчлэн баталсан дүрмийн дагуу, үзэгчгүйгээр зохион байгуулсан уг барилдаанд тус Алтай сумын харьяат бөх аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, хурц чимэг хүртэв.
Харин өнгөрсөн жилийн аймгийн баяр наадмын түрүү бөх Бугат сумын харьяат аймгийн арслан Э.Тамираа үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Улаанхус сумын харьяат сумын заан Ш.Еркинбек, Баяннуур сумын харьяат сумын начин М.Бердаулет нар шалгарч аймгийн начин цолны болзлыг хангалаа.