Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Коронавируст халдварын таван тохиолдол нэмж батлагдлаа


Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын таван тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр он гарсаар бүртгэгдсэн халдварын тоо 5861 болж, эдгэрсэн иргэний тоо 5849 боллоо. Он гарсаар коронавируст халдварын улмаас нас барсан тохиолдол хоёр бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт дөрвөн иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван иргэний биеийн байдал хүндэвтэр, нэг иргэний биеийн байдал хөнгөн байгаа бол гэрийн эмчилгээнд зургаан иргэн эмчлүүлж байна. 2022.06.28-ны байдлаар аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад өссөн дүнгээр 7942 иргэн хамрагдсанаас нэгдүгээр тунд 59, хоёрдугаар тунд 159, гуравдугаар тунд 3309, дөрөвдүгээр тунд 4445 иргэн хамрагдаад байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ