Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Ойд арчилгааны сийрэгжүүлэх огтлолтыг явуулах шаардлагатай



Тэсийн голын гацууран ойг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг жил бүр хийж байна. Экосистемийн судалгаанаас үзэхэд, 80-100 насны гацуур нийт ойн 80 орчим хувийг эзэлж байна. Харин 30-40 насны гацуур 20 орчим орчим хувийг эзэлж, ой өтгөрөл хаталт ихтэй байна. Ойн модод ургах орчин талбайгаа хэрхэн ашиглаж байгааг илтгэн харуулдаг гол үзүүлэлт бол ойн өтгөрөл бөгөөд судалгааны дүнд ойн өтгөрөл буурах биш нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь уг ойд байгалийн аясаараа сийрэгжих үйл явц хэт удаашралтай байгааг харуулдаг. Иймд ойн өсөлтийг сайжруулж, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор тухайн ойд арчилгааны сийрэгжүүлэх огтлолтыг явуулах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. 40-50 насны шинэсэн болон гацууран ойд арчилгааны огтлолтыг ойн нөөцийн 30-40 хувьд нь эрчимтэй хийх шаардлагатай байгаа. Тиймээс жил бүр гацууран ойг хамгаалах, сийрэгжүүлэх, нөхөн сэргээх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийдэг гэж Тэс сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Гацууран ойн хаталтад олон хүчин зүйл нөлөөлж байна
ХААИС-ийн Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Шавж судлалын лаборатори, ШУА-ийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гацууран ой хаталт ихтэй байгааг тогтоожээ.
2019-2021 онд Завхан аймгийн Баянтэс, Тэс сумын Тэсийн гол дагуух гацууран ойн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохоор судалгаа хийсэн. Судалгааг ойн хаталт хуурайшилт, хортон шавжийн тархалт, хөнөөлийг тооцоолох зорилгоор хийсэн. Тэс голын дагуух гацууран ойд 80-100 насны гацуур нийт ойн 80 орчим хувийг 30-40 насны гацуур 20 орчим хувийг эзэлдэг байна. Нэг га-д 973 ширхэг гацуур тоологддог ба нэг га ойн нөөц 68.75 м3 / га, өтгөрөл 0.51 байдаг.

Тооцоот судалгааны цэг дэх тооллогын дүнгээс харахад 20 х 20 м2 буюу 400 м2 талбайд 16 ширхэг гацуур 100 хувь хатаж өгөршсөн. 1,2 ширхэг гацуур 80 хувийн хаталттай. 0.6 ш гацуур 50 хувийн хаталттай байна. Үүнийг 1 га талбайд шилжүүлэхэд 100 хувь хатаж өгөршсөн гацуур 400 ширхэг тохиолдох тооцоо гарчээ. Судалгааны цэгт гацуурын хаталт нэг доор бөөнөөр биш энд тэнд ойрхон тохиолдож байгаа нь шавжийн тархалт, голомттой холбоотой. Тэсийн голын гацууран ой нь хаталт ихтэй байгаа нь олон жил Булнайн нуруунд огтлолт хийсэн.
Мөн цаг уурын огцом халалт, гэнэтийн хүйтрэлт, хур тунадасны хэмжээ багассантай холбоотойгоор усны түвшин буурч цэвдэг доош сууж байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн гацууран ойд шилмүүсний шүүс сорж хооллогч гурван зүйлийн шавж голомт үүсгэн олон жилийн давтамжтайгаар хөнөөл учруулж байгаа нь хаталтад нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс энэ ойг нөхөн сэргээх, сийрэгжүүлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллагууд эрдэмтдийн судалгаанд үндэслэж жил бүр хийж байна гэж аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ