Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Канадын инфляц сүүлийн 40 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ


ОТТАВА. /Zaobao/. 
Канадын Статистикийн газраас лхагва гарагт нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, энэ оны 5 дугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн нь 1983 оны 1 дүгээр сараас хойших инфляцийн дээд үзүүлэлт болсон байна.
 Тухайн сард шатахууны үнэ өмнөх сарынхаас 12 орчим хувиар нэмэгдсэн нь инфляцийн өсөлтөд ихээхэн нөлөөлжээ. Шатахууны хүчин зүйлийг хасаж тооцвол 5 дугаар сард ХҮИ өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн байна.
 
Мөн жижиглэнгийн хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн ба үүнээс хүнсний тосны үнэ 30 хувиар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Ажиллах хүчний судалгааны мэдээллээс харахад, 5 дугаар сард Канадад цагийн дундаж орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ цалингаас хурдан өсч буйг харуулж байна.  
 
 
 
 
А.АнхбаярЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ