Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онцгой байдлын газрын 31 алба хаагчийг шагналаа

 

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ой тохиолоо. Энэхүү өдрийг тохиолдуулан хамт олноо манлайлж ажилласан Онцгой байдлын газрын 31 алба хаагчийг төрийн болон орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал, аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр 2, Жуух бичгээр 5, Шадар сайдын тушаалаар "Онц гал сөнөөгч” тэмдгээр 3, Онцгой байдлын албаны төлөө цол тэмдгээр 21 алба хаагчийг шагналаа.

Орхон аймгийн Онцгой байдлын газар нь анх 1976 оны зургаадугаар сарын 21-нд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 39 тоот тушаалаар "Гал команд” нэртэйгээр байгуулагдсан. 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 282 тоот тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжсөн түүхтэй.

Түүнчлэн энэ онд тус байгууллага нь орон нутгийн төсвийн 218 сая төгрөгөөр алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслийн багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Тодруулбал, гал унтраах 56-р ангийн техникийн байрыг өргөтгөх, аврах, гал унтраах 68-р ангийн сургалтын цамхгийг шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 15-17-нд Сэлэнгэ аймагт зохион байгуулсан "Гал унтраах техникийн спортын олон төрөлт”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2-р байр эзэлжээ.

 

Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны 31 багийн 250 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ