Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Эрдэнэт Сороптимист клуб” 10 жилийн хугацаанд 100 гаруй төсөл хэрэгжүүлжээ



Охид, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, эрх тэгш байдлыг хангах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэт Сороптимист клуб” НҮТББ 10 жилийн хугацаанд 100 гаруй төсөлд 200.5 сая төгрөг зарцуулжээ.

Нийт санхүүжилтийн 13.5 сая төгрөгийг эрүүл мэнд, 12.8 сая төгрөгийг зорилтот бүлэгт, 35.2 сая төгрөгийг ерөнхий боловсролын сургуулиудад, 21.1 сая төгрөгийгхөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндэд, 65.1 сая төгрөгийг"Шүүдэр охидын төв"-д зарцуулжээ.

Дээрх төсөл хөтөлбөрийг клубийн гишүүдийн татвар, олон нийтийн хандив тусламжаар хэрэгжүүлсэн байна. "Эрдэнэт Сороптимист клуб” нь "Эрүүл шүд- Эрүүл ирээдүй” төслийг 2014-2016 онд хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шүдийг фторжуулах ажлыг амжилттай зохион байгуулсан байна. Тус ажилд 21,1 сая төгрөг зарцуулжээ.

Мөн өсвөр насны охидод зөвлөгөө өгөх, сургалт явуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийнх нь оролцоог хангах зорилгоор "Шүүдэр охидын төв”-ийг байгуулсан байна. Тус төв нь төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 18 сургуульд охидын салбар зөвлөлтэй болж 425 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Тус төв нь сэтгэлзүйн болон нөхөн үржихүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, оюуны болон хувь хүний хөгжлийн сургалтад хамруулах, шаардлагатай байгууллагад зуучлах гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ