Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Эрдэнэт үйлдвэр"-ийн мөнгөний зах замбараагүй будлиан

Эрдэнэт үйлдвэрийн мөнгөний их будлиан нэгэнтээ олонд дэлгэгдэж, удирдлагуудын төсөвийн хөрөнгөд үрэлгэн хандсан үйлдлүүд шилэн дансны мэдээллээр дэлгэгдсээр байгаа. Хэдхэн хоногын өмнө л  гэхэд "Эрдэнэт Үйлдвэр"-ийн ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрт 102 сая төгрөг, түүний орлогч Б.Буянжаргалын эмчилгээний зардалд 219 сая төгрөг гээд нийтдээ 300 гаруй сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн байсан нь  нотлогдсон. Мөн 52 сая төгрөгийн массажны сандал, мөнгөн аяга, 512 сая төгрөгийн G-Class машин гээд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит буухиа үргэлжилсээр.

Харин өнөөдөр /2020.11.05/ "Эрдэнэт Үйлдвэр"-ийн удирдлагуудын талаар дахин нэг ноотой баримтуудыг "Шилэн" Цогоо дэлгэлээ.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал  8,132,475₮ уран зургийн урьдчилгаа төлбөр төлжээ.



Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны жилийн эцсийн тайлангаас харахад 2018 онд 755,287,164 төгрөг, 2019 онд 4,731,567,246 төгрөгийг хандивд зарцуулсан хэмээн тусгажээ. Гэвч энэ хандив хэнд яаж очсон, юунд зарцуулагдсан бэ гэдгийг хэн ч мэдэхгүй.

Мөн нийгэм соёлын арга хэмжээний зардал болон шагналд 41,958,284,689 төгрөгийг зарцуулсан байгаа юм.


2019 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын шинэ жилийн арга хэмжээнд 48,850,000 төгрөгийн уран бүтээлчдэд зарцуулжээ.

Мөн Batsaikhan Khangai, Dashjargal.Ch Suren.Z нарын сургалтын төлбөрийг Эрдэнэт Үйлдвэрийн данснаас шилжүүлжээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ