Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Он гарсаар 250-аад донор цусаа хандивлажээ

Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Ховд аймгийн тухайд бүртгэлтэй 1300 орчим цусны донор бий.Тэдний 400-500 орчим нь тогтмол цусаа өгдөг байна. Он гарсаар 250-аад донор бусдын амийг аврахын төлөө цусаа бэлэглэжээ. Доноруудын өгсөн цусаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны салбар төв нь есөн төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цусны нөөцөө бэлтгэн ажиллаж байна. 
Цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой “Цусны донорын дэлхийн өдөр”-өөр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Цусны салбар төвөөс нэр бүхий доноруудыг алдаршуулж, тэдэнд талархал илэрхийллээ.
Энэ жил Ховд аймгийн хэмжээнд “Хүндэт донор” 10-аар нэмэгдэж 54 боллоо. Цусны салбар төв нь өөрийн аймгийн 17 сум, зэргэлдээх дөрвөн аймгийн хил залгаа сумдын эрүүл мэндийн төвийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж байна. Өнгөрсөн онднийт 280 литрцус цусанбүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ