Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Нэг сэтгэл-Нэг амь” цусны донорын аянд 30 гаруй иргэн нэгджээ



Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-өөс "Нэг сэтгэл- Нэг амь” цусны донорын нэг сарын аян өрнүүлж эхэллээ. 

Өнөөдрийн байдлаар “Нэг сэтгэл-нэг амь” аянд 30 гаруй иргэн нэгдэж, цусаа хандивласан байна. Уг аяны хүрээнд цусаа хандивлахыг хүссэн иргэн бүр ажлын өдрүүдэд өглөө 09:00-11:00 цагт Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх Цусны төвөөр үйлчлүүлэх боломжтой. Нэг удаа цус бэлэглэхэд гурван хүний амь авардаг тул залуучууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус аянд нэгдэж, цусаа хандивлахыг албаны эх сурвалжууд уриалж байна.   

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ