Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймгийн өндөршил сумын уяачид наадмаар зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдана


Дундговь аймгийн Өндөршил сумын уяачдын холбооны хурал зөвлөгөөн зургадугаар сарын 4-ний өдөр уяачдын 100 хувийн саналаар  болж  үндэснийхээ наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах шийдвэрийг гаргажээ.
    Шил адуу, Шилийн борнууд, Шилийн Гүр адуугаараа алдартай Өндөршилчүүд  үндэсний морин уралдаан, монгол адуу, үндэсний соёлын өвийг хамгаалж хойч үедээ өвлүүлэн малчин уяачдынхаа эрх, ашиг сонирхлыг ханган үндэсний морин уралдаанд шударга өрсөлдөх зарчмыг хангах зорилготой аж.  
   Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал бага, зүс жигд, зүсний хувирал, аж ахуйн ашигтай чанарыг үр төлдөө дамжуулж удамшуулдаг зэрэг нь орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци, хурдан адууны угшлын генетик тогтцыг тодорхойлох сорил, судалгааны ажлыг 2013 оноос эхлэн хийж, адуучид, судлаачдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр 2019 онд бие даасан омог болон батлагдсан юм.
  Тус сумын уяачдын зөвхөн монгол адуугаараа уралдах шийдвэрийг зэргэлдээх аймаг сумдынхан талархан хүлээн авч байна. Мөн энэ оны тавдугаар сард болсон малчдын зөвлөгөөндөө бүгд морьтой оролцсон байна.

https://ergelt.mn/news/123/single/21783
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ