Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрөлжсөн мэргэшлийн баг Сэлэнгэ аймагт ажиллав



УГТЭ-ийн мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумын нэгдсэн эмнэлгүүдэд ажиллав.

Энэ удаа тус эмнэлгийн ерөнхий болон урологийн мэс засал, харвалт шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Багийнхан мэс засал, харвалт, шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний хүний нөөцийг газар дээр нь чадавхжуулах. Цаашлаад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, иргэд үйлчлүүлэгчдэд ерөнхий болон урологийн мэс засал, харвалт, шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор богино хугацааны томилолтоор ажиллажээ.


Дээрх мэс заслын баг ходоодны карди хэсэг болон бага махиа хэсгийн шархлаанаас их хэмжээний хурц цус алдалтын улмаас хүнд зэргийн цус багадалтад орж, бөөрний цочмог дутагдалд орсон. Мөн 3 удаа зүрх зогссоны дараах туйлын хүнд байдалтай, амьсгалын аппараттай 68 настай эмчлүүлэгчид мэс заслыг амжилттай хийжээ. Энэхүү мэс ажилбарыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн багтай хамтран гүйцэтгэсэн бөгөөд яаралтай журмаар ходоодыг нээж, идэвхтэй цус алдалт бүхий шархнуудын цус тогтоон ажиллажээ. Мөн тус аймагт суурилуулсан хэвлийн дурангийн мэс заслын аппаратыг ашиглан ажлын байран дээрх мэс засал сургалтыг хийжээ. Энд ерөнхий мэс засал болон урологийн чиглэлээр нийт 25 өвчтөнд хамтарсан үзлэг оношилгоо хийж, яаралтай тусламж шаардлагатай хоёр үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэсэн аж. Түүнчлэн тархины судасны допплерографын аппаратын үйл ажиллагааг тогтворжуулах чиглэлд холбогдох эмч мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч, 11 хүнд хамтран допплерын шинжилгээ хийн, үзлэг зөвлөгөө өгчээ. Мөн тархины цус тасалдах харвалтын үеийн бүлэн уусгах эмчилгээний протокол, эмчилгээний үеийн хяналтын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ