Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоёрдугаар эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулганаар ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ Хэнтий, Дорнод аймагт ажиллаа


Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,  хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхжуулах,  эмчилгээ үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар ард иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилготойгоор орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах  санамж бичгийг байгуулаад ажиллаж байгаа.
Тэгвэл энэ хүрээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулганаар ахлуулсан  мэс засал, эрчимт эмчилгээ, мэдрэл, дотор, дүрс оношилгоо, ангиографи, Чанар аюулгүй байдлын алба, Мэдээллийн технологийн алба, Сувилахуйн албаны нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэ сарын 7-9-ний өдрүүдэд Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, мэргэжлийн сургалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүллээ.
Энэ үеэр УХТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нартай хамтран Дурангийн аргаар өрцний ивэрхий нөхөх мэс засал,  Дурангийн аргаар умай бүтэн авах мэс засал,
  • Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран  Дурангийн аргаар цөсний хүүдий авах ,Ходоод хэсэгчлэн тайрах мэс засал, Бильрот 2 мэс заслын эмчилгээг тус тус амжилттай хийсэн юм.
Arslan.mn
Түүнчлэн эмнэлгүүдийн их эмч, сувилахуйн алба, ахлах сувилагч, чанарын албаны эмч, мэргэжилтнүүдэд  танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар:
  • Телемедицин үйлчилгээний холболт хийх, шалгах, зураг илгээх дадлага сургалт,
  • Карте” систем ашиглах дадлага сургалт
  • “Ковид-19 халдварын дараах дотрын эмгэг, хам шинжүүд” сэдвээр ЗССТ-ийн их эмч, АУ-ны магистр, ахлах эмч А.Жавзанхүү
  • “Ковид-19 халдвар ба мэдрэлийн эмгэг, хам шинжүүд” сэдвээр АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх эмч П.Дуламрагчаа
  • “Чанарын тухай”, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтууд, зорилт 2” сэдвээр АУ-ны магистр, тэргүүлэх эмч З.Аръяасүрэн
  •  “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтууд, 1 ба 6-р зорилт” сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй, үндэсний чиглүүлэгч багш Н.Эрхүү
  •  “Холедохолитиазийг урьдчилан таамаглах боломж” сэдвээр АУ-ны магистр, тэргүүлэх эмч Н.Алтанчимэг 
  • Эмийн мэдээлэл тус тус өгсөн юм.
Arslan.mn
Телемедицин үйлчилгээг хөгжүүлснээр тухайн өвчтөнд ямар эмчилгээ нэмж хийх, одоогийн эмчилгээ нь таарч байгаа эсэх цаашлаад эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх зэрэг энгийн зүйлээс авахуулаад өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгийн эмч нараас авах боломжтой. Ингэснээр өвчтөндөө оновчтой эмчилгээг үр дүнтэй хийх боломж бүрдэнэ.
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ