Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд ноолуурын үнэ 33 хувиар буурав



Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 1 килограмм ноолуурын үнэ 80 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн сарын мөн үеийнхтэй харьцуулахад 33 хувиар буюу 40 мянган төгрөгөөр унасан үзүүлэлт юм. Тодруулж хэлэхэд, тус аймагт өнгөрсөн 2 дугаар сард ноолуурын үнэ 115 мянга, 3 дугаар сард 110 мянга, 4 дүгээр сард 120 мянган төгрөгт хүрч байсан бол тавдугаар сар гараад ханш нь огцом унаж байна.
Орон нутгийн түүхий эдийн ченжүүд ноолуурын үнэ буурсан шалтгааныг Хятадын ченжүүд ноолуур авахгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тэдний ярьснаар орон нутагт ойрын хэдэн сард ноолуурын үнэ 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ