Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

12г ангийнхан үндэсний бичгээ хичээнгүйлэн суралцаж, манлайлж байна


Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн багш, сурагчид МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж, хичээлийн хэрэглэгдэхүүнээр ашиглаж буй.
Энэ удаа үндэсний бичиг үсгээ хичээнгүйлэн суралцаж, манлайлж байгаа тус сургуулийн 12г анги хамт олны амжилт, ололтыг онцлон танилцуулж байна. Д.Эрдэнэчимэг багштай 12г ангийнхан долоодугаар ангид суралцаж байх үеэс “Хүмүүн бичиг” сониныг нийтээрээ захиалан унших болжээ.

Тухайн үед аймгийн Нийтийн номын сангаас зохион байгуулсан монгол бичгийн уралдаанд оролцож, “Тэргүүний уншигч хамт олон” хэмээх шагнал авсан байна. Мөн есдүгээр ангидаа “Үндэсний өв соёлоо бүтээгч, тээгч-2019” улсын уралдаанд оролцож, наймдугаар байрт шалгарч байжээ. Үүнээс гадна Монгол хэл, бичгийн анги нийтийн олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн, “Бид Ховдын хүүхдүүд” орон нутгийнхаа онцлог, түүхийг танин мэдэх, ёс заншил, өв соёлоос суралцах, хүүхдийн сонирхол, авьяас чадварыг бүх талаар хөгжүүлэх зорилтот аянд оролцож, “Оюунлаг анги” хамт олноор шалгарсан гэх мэт амжилт гаргаад байна. Д.Эрдэнэчимэгийн тухайд 2004 оноос эхлэн Монгол хэл, бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Тэрбээр хэлэхдээ, “Сурагчдад монгол бичиг заахдаа үсгийг адил төстэй шинжээр нь бүлэглэн төрөлжүүлж зааснаар хүүхэд богино хугацаанд унших чадвар эзэмшдэг” гэлээ.
Эдний анги 25 сурагчтай. Нийт сурагчдын 80 гаруй хувь нь монгол бичгээр зөв шударга-түгдрэлгүй, хурдан уншиж сурсан. Мөн нийт сурагч хичээнгүй “тиг”-ийн зурлагаар зөв, сайхан бичиж хэвшсэн байна.  Өдгөө долоо хоногт хоёр удаагийн давтамжтай  “Монгол бичгийн кабинет”-д хичээллэж, унших, бичих чадвараа хөгжүүлж буй. Ингэхдээ сурагчид хүмүүн бичиг сонин болон уншлагын сурах бичгийг тогтмол ашиглаж байгаа хэмээлээ.
Онцлоход, Лаборатори нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Х.Ундрал монгол бичгийн уралдаан, тэмцээнд байнга оролцдог. Тэрбээр есдүгээр ангид байхдаа “Уран бичигтэн”-ээр шалгарч байсан бол энэ хичээлийн жилд мөн “Сайхан бичигтэн” шагналын эзэн болжээ.  
Тэрбээр хэлэхдээ, “Монгол бичгийн нэг давуу тал нь аливаа үг, өгүүлбэр,  эхийг хурдан бичих боломжтой. Хүүхдүүд удаан хугацаанд тогтвортой, зөв сууж сурдаг.  Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч гэж судлаачид дүгнэдэг. Иймээс би монгол хэл, бичгийн соёлоо өвлөн уламжилж, суралцаж яваадаа баяртай байна“ гэв.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ