Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Мөс улам нимгэрч хэврэгшиж байна

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөс цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар ажиллаж, 14 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Чулуут, Суман, Буянт, Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Цагаантуруут, Хархираа, Чигж зэрэг голууд 20-75 см, томоохон нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс байрандаа,  хайлах, харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа юм байна.
Цаашид цаг агаарын дулааралаас шалтгаалан гол мөрөн, нуурын үлдэгдэл мөс улам нимгэрч, мөс хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ