Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ тухай автомашин нүхэн гарцын өндрийн хязгаарыг зөрчин осол гаргасан гэх мэдээллийг өглөө.
Харин Цагдаагийн байгууллагаас "Хүүхдийн паркийн урд талын нүхэн гарцын орчимд гарсан уг ослын талаарх мэдээлэл өнөөдөр 11:30 цагт ирсэн. Нүхэн гарцын өндрийн хязгаарлалтыг Hyundai Porter маркийн автомашин мөргөснөөс унасан. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа" гэв.