Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оны эхний улиралд 6234 зөрчил бүртгэгдсэн өмнөх оны мөн үеэс 1.95 хувиар өсжээ


Ховд аймагт гэмт хэргийн гаралт ямар байгаа тухай Цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 
-Энэ оны нэгдүгээр улиралд хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэнвэ? Өмнөх оны мөн үетэй харьцуулбал?
-Ховд аймгийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр улиралд 144 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хэргээр буюу 38.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн бүртгэгдэх зедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 85 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 23 хэргийг нөхөн илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 27.1 хувьтай байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Залилах, мал хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх мэт гэмт хэргийн бүртгэгдсэн тохиолдол өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн. Харин хөрөнгө завших болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3-5 хэргээр буурсан үзүүлэлттэй байна.
-Гэмт хэргийг үйлдэгдсэн байдлаар тодорхойлбол?
-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 22 бүртгэгдсэн нь 16 хэргээр буюу 3.6 дахин, эмэгтэй хүн оролцсон хэрэг 14 бүртгэгдсэн нь 11 хэргээр буюу 4.6 дахин өссөн. Хүүхэд оролцсон хэрэг дөрөв бүртгэгдсэн нь дөрвөн хэргээр буюу 100 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 40 бүртгэгдсэн нь 10 хэргээр буюу 33.3 хувиар тус тус өссөн байна. Мөн бүлэглэн үйлдэгдсэн хэрэг хоёр бүртгэгдсэн нь дөрвөн хэргээр буюу 66.6 хувиар буурсан байна.
-Гарсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол ямар байгаа вэ?
-Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид 317 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад 28.7 хувь буюу 106.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдэгчдийн тухайд 90 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр хүнээр буюу 2.2 хувиар буурсан.
-Тэгвэл гэмт хэрэг үйлдэгчдийг насны ангиллаар нь авч үзвэл?
-16-17 насны дөрвөн хүн, 18-24 насны долоон хүн, 25-29 насны 21, 30-34 насны 19, 35-39 наснаас дээш 17, 40-өөс дээш насны 22 хүн хэрэгт тус тус холбогдож, шалгагдсан. Судалгаанаас үзэхэд, 2021 оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн улмаас гурван хүн нас барсан, 35 хүн гэмтсэн, нийт хохирсон 89 хүн байсан. Харин 2022 оны нэгдүгээр улиралд нэг хүн нас барсан, 65 хүн гэмтсэн, нийт 148 хүн хохирсон байна.
-Цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаж, шийдвэрлэсэн өргөдөл гомдол, мэдээллийн тухайд?
-Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 1118 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 249 гомдол мэдээллээр буюу 28.7 хувиар өссөн байна. Гомдол мэдээллийн 216 буюу 19.3 хувийг гэмт хэргийн шинжтэй, 902 буюу 80.6 хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл эзэлж буй.
-Зөрчлийн гаралт ямар байгаа вэ?
-Ховд аймгийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр улиралд 6234 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 119 зөрчлөөр буюу 1.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зөрчил гаргасан 5863 иргэн, 11 хуулийн этгээдэд 289955.5 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон удаа дараа эрүүлжүүлэгдсэн, танхайрсан зөрчилд 51 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 254 жолоочийг торгож, эрхийг хасах арга хэмжээ авсан байна.
-Зөрчил гаргасан иргэнийг нийгмийн байдлаар авч үзвэл?
-Ажилгүй иргэн 443, малчин 143, хувиараа хөдөлмөр эрхлэгч 128, төрийн албан хаагч 118, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан 44, оюутан 53, сурагч 20, төрийн бус байгууллагын ажилтан 14 хүн байв.
-Зөрчил үйлдэгдсэн онцлогоор нь ангилбал?
-Согтуугаар 656, эмэгтэй оролцсон 80, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 51, хүүхэд оролцсон 22, бүлэглэн 9 зөрчил бүртгэгдсэн байна. Мөн захиргааны зөрчил үйлдэгдсэн газраар нь авч үзвэл, гэрт 145, гудамж талбайд 117, зам 725, олон нийтийн газар 24, төрийн байгууллага 8, аж ахуйн нэгж 12 байна.
Ихэвчлэн олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчих, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ үйл ажиллагааны журам зөрчих, хуурамч дуудлага мэдээлэл өгөх гэх мэт зөрчлийн төрлүүд өссөн үзүүлэлттэй байна. Мөн эд хөрөнгө устгах гэмтээх, тамхины хяналтын тухай хууль зөрчих, танхайрах, бусад төрлийн зөрчил буурсан үзүүлэлттэй гарчээ.
-Зөрчлийн шийдвэрлэлт ямар байгаа вэ?
-Зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан 1117 зөрчил бүртгэгдсэнээс 802 буюу 71.7 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 336 буюу 30.0 хувийг зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан байна.
Мөн 2022 онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зөрчил гаргасан 294 хүн саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 123 хүнээр буюу 29.5 хувиар буурсан. Үүнээс 11 буюу 3.7 хувийг эмэгтэй хүн эзэлж байна.
-Цагдаагийн байгууллага цаашид юунд анхаарах вэ?
-Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх ба гэмт хэрэг, зөрчил өссөн сум, багуудад онцгой анхаарч ажиллана.
Гэр бүлийн хүчирхийлэл, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлд тодорхой ажлыг шат дараатай зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахаар зорьж байна. Эдгээр ажилд иргэдийн оролцоо чухал юм.
Мөн хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл өгөх, бусад мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо өргөжүүлэхэд анхаарч байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ