Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна


Өвөрхангай аймагт Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас төлөөллүүд ирж, аймаг, сумдын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд цогц мэдээлэл өгч байгаа юм. Мөн хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн шийдэлд хүрэх үүднээс нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар аж үйлдвэржсэн улс болох зорилго тавьж байгаа. Үүнд орон нутаг идэвх оролцоотой хандаж, геологи, уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах нь чухал гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал хэлэв.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 6.2 сая га талбайгаас 2.4 хувийг ашигт малтмалын зориулалтаар ашигладаг. 2022 оны байдлаар 9 сумын 17.2 мянган га талбайд 20 ААН ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна. Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 2018-2021 онд нийгмийн хариуцлагын хүрээнд 1.7 тэрбум төгрөгийн ажлыг орон нутагт хийжээ.
Цаашид орон нутгийн зүгээс тухайн салбарт дэмжлэг үзүүлж, хуулиар хүлээсэн үүрэг, Засгийн газрын тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах, уг асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдэд геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр эрхзүйн мэдлэг олгох, мэргэжлийн талаар холбогдох сургалтыг хамтран зохион байгуулах шаардлагатай байгааг хэлэлцүүлгээр онцоллоо.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ