Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-II”-т зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, 07:58 цагт тус газар гурван приус, нэг ланд-200 маркын автомашин мөргөлдсөн байна. Ослын улмаас хүний амь хохироогүй гэдгийг ТЦА-аас мэдээлсэн. Харин одоо ослын газар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид ажиллаж байна. Ослын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэлт гаргах боломжгүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.