Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ Путиний хоёр охинд хориг арга хэмжээ авчээ


ВАШИНГТОН. /Anadolu/. 
Цагаан ордон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний “насанд хүрсэн хүүхдүүдийн” эсрэг хориг арга хэмжээ авснаа мэдэгдлээ.Хязгаарлалтын арга хэмжээнд мөн тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэргий, охин хоёр өртсөн байна. 
Үүнээс гадна, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев нарыг хоригийн жагсаалтад оруулжээ.
 
 
 
Үүнтэй зэрэгцэн Вашингтон Оросын эдийн засагт шинээр хөрөнгө оруулахийг хориглолоо. 
 
 
 
АНУ-ын эрх баригчид мөн Оросын томоохон банк болох Сбербанкны эсрэг бүрэн хаалт тавьсан хориг арга хэмжээ авснаа мэдэгдэв. Оросын хувийн томоохон банкнуудын нэг болох Альфа-банк мөн ийм хязгаарлалтад оржээ
Орос улс хориг арга хэмжээний улмаас хөгжингүй ертөнцөөс хэсэгчлэн тусгаарлагдаад байгаа боловч газрын тос, байгалийн хийгээ худалдсаар байгаа бөгөөд өдөрт 650 сая гаруй еврог зөвхөн гол зах зээл болох Европод нийлүүлснээс олсоор байна
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ