Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Хог хаягдлын менежментийг сайжруулах" аймгийн дэд хөтөлбөрийг батлууллаа


Архангай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлаас байгаль экологи, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж сурталчлах, өнөөгийн үүсэж буй нөхцөл байдал, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурласан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар "Хог хаягдлын менежментийг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр"-ийг боловсруулан батлууллаа.
“Хог хаягдлын тухай хууль”-ийг 2017 онд шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т аймаг, нийслэлийн ИТХ нь “Хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөр”-ийг баталж, биелэлтэд нь хяналт тавих, 9 дүгээр зүйлийн 9.3.4-д аймгийн Засаг дарга нь “Хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөр”-ийн биелэлтийг хангах тухай тус заасан байдаг нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэслэл болжээ.

Сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилт эрчимтэй явагдахын зэрэгцээ хүний өсөн нэмэгдэжбуй хэрэглээнээс үүдэн хог хаягдлын нэр төрөл, хэмжээ ихэссээр байна. Түүнийг шийдвэрлэх хог хаягдлын нэгдсзн менежментийн топголцоог төлөвшүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүрээлэн буй орчныг бохирдуулсаар байна.
Архангай аймгийн хувьд 94923 хүн ам, 27378 айл өрхтэй бөгөөд суурин газарт 37415 хүн ам бүхий 10868 өрх, хөдөөд 57652 хүн ам бүхий 16505 өрх амьдарч байна.

Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 1504 аж ахуй нэгж, байгууллага байгаагаас 1083 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс ХАА-н чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 114, аялал жуулчлалын 134, төрийн захиргааны болон удирдлагын 63, боловсролын 88, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын 44, цахилгаан хий үйлдвэрлэлийн 4, барилгын 34, зочид буудал зоогийн газар 37, тээвэр, холбооны 27, банк санхүүгийн 6, үл хөдлөх хөрөнгө, түрээсийн 6, бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлчилгээний 325, бусад үйлчилгээний чиглэлийн 71 аж ахуй нэгж, байгууллага тус тус бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн нутаг дэвсгэрт төвлөрсөн хогийн цэг 19, нийт талбайн хэмжээ 144,9 га байна. Мөн 7 суманд зориулалтын бус 18 хог хаягдлын цэг бүхий 36,5 га талбайн байна. Эрдэнэбулган суманд өдөр тутам хог хаягдал ачиж зайлуулах 6 машин, 12 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 85,5 тонн хог хаягдлыг тээвэрлэн хогийн нэгдсэн цэгт хүргэн түрж, булж устгаж байна. Сумдын хувьд сард нэг удаа айл өрх, аж ахуй нэгж, байгууллагуудын хог хаягдлыг ачиж, тээвэрлэн хогийн цэгт буулгаж байгаа бөгөөд 2020 онд нийт 32883.15 тн хог хаягдал ачиж, тээвэрлэн хогийн цэгт хүргэсэн байна.

Аймгийн хувьд байгалийн сайхныг түшиглэсэн жуулчлал, анагаах увдис бүхий рашаан ус түшиглэсэн суурьшлууд бий болж, түүнийг зорин ирэх хүмүүсийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2020 оны байдлаар 85 мянгад хүрээд байна. Үүнтэй уялдан үүсэж байгаа хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах замаар экологийн тэнцвэрт байдлыг ханган авч үлдэх нь ойрын зорилт болоод байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ