Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав


Сайншанд сумын ЗДТГ-аас өнгөрсөн 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан уулзалтыг "Саран хөхөө" театрт энэ оны гуравдугаар сарын 23-нд зохион байгууллаа.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого,  хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалтын бодлого, нонгоон хөгжлийн бодлого, орон нутаг, хөдөөгийн хөгжил, зэрэг зургаан бодлогын хүрээнд зорилтот арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлсэн бөгөөд ажлын хэрэгжилт 96.5 хувьтай байгаа аж.
Өнгөрсөн онд дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахлын хүндрэлийг даван туулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд хотын алба хаагчид, хөдөлмөрчид идэвхтэй оролцсон нь онцлох ажил байжээ. Сайншанд сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолоор батлагдсан сумын Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа-2" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайланг сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр иргэдэд тайлагнасан байна.    

Өнгөрсөн онд Сайншанд суманд ерөнхий боловсролынсургууль, халдвартын эмнэлэг, Иргэдийн хөгжлийн төв, Спорт ордон, 3Dкино театр, хүүхдийн зуслан зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөжээ.
Мөн өнгөрсөн онд Сайншанд хот байгуулагдсаны 60 жилийн ой тохиосон бөгөөд ойн хүрээнд 60 бүтээлч ажил өрнүүлж,Ногоон Дорноговь зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс нийт 79 аж ахуйн нэгж, нийт 18812 ширхэг модыг 10.88 га талбайд шинээр болон нөхөн тариалалт хийжээ.
Харин энэ онд Сайншанд суманд хүүхдийн парк байгуулах, 60 ортой ахмадын сувилал байгуулах, “Саран хөхөө” театрын  шинэ барилга барих, цэвэр усны нөөц сан байгуулах зэрэг томоохон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Тус үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, "Чандмань-Илч" ОНӨ ХХК,  Дорноговь Цахилгаан түгээх сүлжээ ХХК, "Тохижилт-Сайншанд" ХТГ зэрэг байгууллага оролцлоо. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ