Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Өнөрмөнх: Татвар төлөгч 92 аж ахуйн нэгж, байгууллагад 842,8 сая төгрөг буцаан олгоно

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Ц.Өнөрмөнхтэй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, татвар төлөгч хугацаандаа татвараа төлснөөр ямар хөнгөлөлт эдлэх боломжтой талаар ярилцллаа.

- Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд татвартай холбоотой ямар эрх, үүрэг хүлээдэг талаар ярилцлагаа эхэлье.

- Аж ахуйн нэгж, байгууллага шинээр байгуулахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Дараа нь Татварын ерөнхий хуулийн 26.4-т заасны дагуу 7 хоногийн дотор харьяа Татварын хэлтэст бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Ийнхүү татвар төлөгчөөр бүртгүүлэн хуулийн этгээд болсны дараа тухайн байгууллагыг хариуцсан байцаагч холбогдох хууль, тогтоомжийн талаар заавар, зөвлөгөө, татвараа хэрхэн төлөх талаарх мэдээллийг өгч ажилладаг. Шинээр байгуулж буй байгууллага, Аж ахуйн нэгжийн хувьд татварын хуулийн мэдлэггүйгээс хугацаандаа тайлангаа гаргахгүй удаах, зарим хөнгөлөлт эдлэх боломжоо ашиглаж чадахгүй байх тохиолдол их байдаг. Мөн татварын тухай хуульд зааснаар татвар төлөгч 12 төрлийн эрх эдэлдэг.

- Албан татвар төлөгч гэж хэнийг хэлэх вэ? Тухайн аж ахуйн нэгжийн ямар төрлийн орлогод албан татвар ногдуулдаг вэ?


-Холбогдох хуульд зааснаар тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байнагэж заасан байдаг. ААНОАТ тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар төлөгчийн үйл ажиллагааны, хөрөнгийн, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний болон бусад орлогод татвар ногдуулдаг.
Өмнөх жилүүдэд ААНОАТ-ын хувь хэмжээ 2 шатлалтай буюу 10%, 25% байсан бол 2020 оноос 3 шатлалтай буюу 1%, 10%, 25%-иар татвар ногдуулдаг болсон. Ингэснээр татвар төлөгчид арай давуу боломжууд бий болсон гэж хэлж болно. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын жилийн орлогоосоо хамаарч ашгаасаа татвар төлдөг болсон. Тухайлбал, орлого нь 0-50 сая төгрөг бол хялбаршуулсан горимоор тайлагнаж орлогын 1 хувиар тооцно, харин жилд 0-6 тэрбум төгрөгийн орлого олдог байгууллага орлогын ашгаасаа 10 хувиар, 6 тэрбумаас дээш бол 600.0 сая төгрөгөөр, 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар татвар ногдуулна.


-"Хялбаршуулсан горим” гэдэгт хэн хамрагдах боломжтой вэ?

- Жилийн 50 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой, зардлаа тодорхойлох боломжгүй татвар төлөгчийн хувьд хялбаршуулсан горимоор татвараа төлөх хүсэлт гаргаснаар татварт ногдуулах орлогын нэг хувиар татвар төлөх боломжтой. Харин аж ахуй нэгж байгууллагуудын хувьд баримтаар нотлогдох зардлыг нотолж чадаагүйгээсээ өндөр татвар төлөх эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Аж ахуй нэгж байгууллагын өмнөх жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс бага бол тухайн тайлант жилийн 3 дугаар улиралд/9 дүгээр сарын 30-ны дотор/багтаан харьяалах татварын албандаа хүсэлт гаргах бөгөөд хялбаршуулсан горимоор татвараа төлөх боломж нь нээгдэнэ гэсэн үг юм.

Жишээлбэл, "А” ХХК -Борлуулалтын орлого-35,0 сая төгрөг -Хуульд заасан баримтаар нотлогдох зардал байхгүй Нийт төлбөл зохих татвар=35,0 сая төгрөг*1%=350 мянган төгрөг 300,0 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж байгууллагын хувьд тайлан тушаах үед системд сонголт хийснээр татвар ногдох орлогоосоо 1% татвар төлнө. Жишээлбэл, "А” ХХК 2021 онд -Борлуулалтын орлого-100,0 сая төгрөг -Хуульд заасан чөлөөлөхөөр заасан үйл ажиллагааны орлого-30,0 сая төгрөг -Хуульд заасан баримтаар нотлогдох хасагдах зардал-40,0 сая Нийт төлбөл зохих татвар= ((Борлуулалтын орлого- Чөлөөлөгдөх орлого)-хуульд заасан хасагдах зардал)*1% Нийт төлбөл зохих татвар= ((100,0-30,0)-40,0)*1%=300,0 мянган төгрөг төлөх юм.


- Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага хугацаандаа татвараа төлж, тайлангаа тушааснаар ямар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байдаг вэ?
Тухайн аж ахуй нэгж байгууллагын орлого нь ААНОАТ тухай хуулийн 21.1.1- 21.1.12-т заасан орлогод хамаарч байвал чөлөөлөгдөнө. ААНОАТ тухай хуулийн 22.1-22.5-д заасны дагуу тухайн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлдэг.


Жишээ:"А” ХХК худалдаа , үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2021 онд ААНОАТ 90% хөнгөлөлтөд хамрагдахаар болсон. - Борлуулалтын орлого-400,0 сая төгрөг - Хуульд заасан чөлөөлөхөөр заасан үйл ажиллагааны орлого-50,0 сая төгрөг -Хуульд заасан баримтаар нотлогдох хасагдах зардал-110,0 сая /Үүнээс чөлөөлөгдөх орлого олохтой холбоотой гарсан зардал 10 сая төгрөг/ Нийт төлбөл зохих татвар= ((Борлуулалтын орлого- Чөлөөлөгдөх орлого)-хуульд заасан хасагдах зардал)*10% Нийт төлбөл зохих татвар= ((400,0-50,0)-100,0)*10%=25,0 сая төгрөг төлөх юм.


Өөрөөр хэлбэл, Тухайн аж ахуйн нэгж тайлант жилд төлөхөөр тайлагнасан25,0 сая төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-нд төлсөн тул ААНОАТ тухай хуулийн 22.1-д заасны дагуу 90% хөнгөлөлтөд хамрагдаж 25,0 сая төгрөгийн 90% болох 22,5 сая төгрөгийг буцаан авах хүсэлт илгээсэн. Хүсэлтийг харьяа татварын алба баталгаажуулж төрийн сангийн хэлтэс 22,5 сая төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн хугацаандаа тайлангаа тушааснаар хөнгөлөлт эдлэх боломж бий.
- Өнгөрсөн 2021 онд татвараа хугацаандаа төлж, тайлангаа гаргасан болон илүү төлөлттэй байгаа хэчнээн Аж ахуйн нэгжид буцаалт олгохоор байгаа вэ?
- Орхон аймгийн хувьд 2021 оны тайлангийн ногдолоор төлсөн татвараа буцаан авах хүсэлт илгээсэн 92 татвар төлөгчдөд 842,8 сая төгрөгийн "Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын дагуу олгохоор тушаал гарган Сангийн яаманд хүргүүлсэн. Энэхүү буцаан олголтыг хоёрдугаар улиралдаа багтаан олгодог.
-Татвараа хугацаандаа төлөөгүй тохиолдолд авах арга хэмжээ байдаг вэ?
- Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-д заасны дагуу Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.


 

 

-Ярилцсанд баярлалаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ