Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газарт хөрөнгө оруулалт хийнэ


"Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2, 3 дугаар шат Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сум болон Увс аймгийн бүх суманд хэрэгжиж байна.
Монгол Улс болон Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай орны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн хэрэгжиж байгаа тус төслийн хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж.
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн кластерын менежментийн зөвлөлийн сургалт, хэлэлцүүлэг Увс аймагт энэ сарын 21-нд боллоо. Тус сургалтад аймгийн БОАЖГ, Ховд, Сагил, Бөх мөрөн, Түргэн сумын ЗДТГ-ын дарга, ойн анги, сав газрын захиргаа, цаг уурын байгууллагуудын ажилчид оролцсон юм.
Тус төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газарт хөрөнгө оруулалт хийхээс гадна тухайн орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ