Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Судлаач, зохиолч Т.Султаны бүтээлийн 21 дүгээр боть хэвлэлтээс гарлаа



Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Эдийн засгийн ухааны доктор, профессор Т.Султан бүтээлийн 21 дүгээр ботио саяхан хэвлүүлэн гаргалаа. Уг ботид түрүү үеийн хөх Түрэгүүдийн "Арланы үхэл", Керейд ханлигын тухай "Тоорил хааны өчил" хэмээх түүхэн зохиолууд багтжээ. Эдгээр зохиолууд нь казах, монгол, турк хэлээр аж.
Т.Султан нь 1960-аад оноос уран бүтээлийн замналаа эхэлсэн. Тэрээр 60 гаруй жилийн хугацаанд туурвисан өгүүллэг, тууж, роман, жүжиг, дуурь, кино зохиолуудаа эмхэтгэн бүтээлийн 21 ботио гаргах ажлыг 2011 оноос эхэлж ийнхүү олны хүртээл болгож байна.
Ташрамд дурдахад, өнөөдрийг хүртэл түүний "Хүслэн уул", "Ихсийн хүслэн", "Жанибекийн төгсгөл" романууд нь уншигчдын талархлыг хүлээж, "Архалых", "Бэр", "Өнчрөгсөд" жүжгүүд нь Баян-Өлгий аймгийн театрын тайзнаа амилжээ. Мөн "Туулсан зам", "Тэнгэрлэг нутаг", "Гэрээс" зэрэг баримтат, уран сайхны кино нь дэлгэцнээ гарсан юм.
Монцамэ.мн
Ө.Нурболат
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ