Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын эмнэлэгт өнгөрсөн оны долдугаар сарын 21-нд бууны шархтай эрэгтэй ирж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авчээ. Тодруулбал, тус аймгийн харьяат эрэгтэйчүүд тарваганд явж байхдаа сум алдаж, нэгнийгээ шархдуулж, хүнд гэмтээжээ. Цээжин тус газраа буудуулсан эрэгтэй эмнэлгийн анхан шатны тусламж авсан ч шархаа даалгүй нас барсан байна.
Ийм иргэд та бүхнийг галт зэвсгийг зөв зохистой хэрэглэхийг хатуу анхааруулж, сэрэмжлүүлж байна.
https://ergelt.mn/news/21/single/17325