Архангай аймагт сүүлийн 10 гаруй хоногт ширүүн аадар бороо, мөндөр их хэмжээгээр орсны улмаас Цэнхэр сумын нутаг, "Монгол газар”, "Эм Жи Эйч” ХХК-ий талбайд байгуулсан хаягдлын далангийн хаалт хамгаалалт задарч, бохир нь гол ус бохирдуулсан байна.
Энэ дагуу аймгийн Засаг даргын А/249 тоот захирамжаар томилогдсон байнгын хяналтын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж зөрчлийг таслан зогсоон, далан хаалтыг сэргээх арга хэмжээг авч, холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүллээ гэж МХЕГ-аас мэдээллээ.