Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүнд үед Монголчуудын ухаан илүү гүйдэг...


-Далай ч давсаар дутдаг-
Х.Баттулга Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчина гэхэд бараг л хүн бүхэн гайхаж байсан байх.Эргэлзэж байсан, бүүр шүүмжлэх нь ч байсан. "Цагаа олж явах, нүдээ олж үгээ хэлэх" урлаг төрийн дээдсүүдэд байх нь чухал. Нүүгээд ч холдохгүй, нүдээд ч холдохгүй хоёр хөрштэйгээ аргыг нь олж, аятай эвтэйгээр харилцах нь эзэн Чингис хааны минь үеийн "Алтан аргамжааны алт шиг бодлого" Дайсан гэдэг үгийг ил хэлж болдоггүй, далд бодож, болгоож явдаг зүйл.
Том гүрэн ч ядарна, туйлдана, бүр ганцаардана, бүр үзэн ядалтын тойрогт орж болдогийг сүүлийн үед харлаа.Азиудыг ерөөсөө хятадууд гэж үздэг юм байна. Биднийг хаа ч явсан сэжиглэж, гадуурхах янзтай байна шүү. "Далай хүтэл давсаар дутдаг" үед Ерөнхийлөгч урд хөршдөө айлчилаад,бас 3ОООО хонь бэлэглэж монгол түмнийхээ , таны ч, миний ч , бидний ч нүүрийг тахалжээ. Мал өснөө, тоймгүй өсдөг амьтан. Зуданд хэдхэн торойж үлдсэн үхэр мал хоёр, гуравхан жилийн дараа гайхмаар өсчихдөгийг малчин удамт монголчууд мэднэ.
Ер нь монголчуудын ухаан хүнд хэцүү үед улам сийрэг гүйдэг. Гүйх ухаан бол төрийн ухаан мөн. Та хэн ч бай, бүр үзэн ядагч ч бай энэ давтагдашгүй гэмээр хүнд үед Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Х.Баттулга ерөнхийлөгчид талархал дэвшүүлэх ёстой. Үүнд өчүүхэн муу атаархлыг зад тийрч байгаад хэлье. Зарим будлиу, аймхай хулчгар, зориггүй, нэрээ бодсон, удаан хойрго, бөгс ухаантай үхээнц удирдагчтай бол мэлийтэл харж байгаад Монголоо алдаад дуусна.
Одоо дээр хамгийн ойрын туслагч, хойшид ч тийм байх хувь тавилантай Япон Улс, БНСУ-д яаж туслахаа маш түргэн шийдэх хэрэгтэй байна даа.
Өнөөдрийн уушиг маргаашийн өөх тос болдог жамтай.
До.Цэнджав
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ