Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Зөв манлайлал уралдаан"-д оролцохыг урьж байна

Батлан хамгаалах яамны 110 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан NUTAG.MN вэбсайттай хамтран Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулах "Зөв манлайлал" уралдааны удирдамжийг хүргэе.

Нэг. Уралдааны зорилго:
1. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг нийгэмд сурталчлах зорилго бүхий цахим хөгжүүлэлтийг идэвхжүүлэх, хандалтыг нэмэгдүүлэх замаар түүхт ой, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, анги, салбар, цэргийн алба, тэргүүний цэргийн алба хаагчдыг олон нийтэд сурталчлах;
2. Төр, хувийн хэвшлийн хэвлэл, мэдээллийн байгууллагын харилцаа, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх;
3. Түүхт ой тохиож буй энэ жил хугацаат цэргийн алба хааж буй цэргийн алба хаагчдыг сурталчилж, тэдэнд түүхэн ойн ач холбогдлыг судлах сэдэл, тэмүүллийг бий болгох, олон нийтэд Батлан хамгаалах салбарын түүхэн хөгжил, онцлох үйл явдлуудыг сурталчлан таниулах;
4. Шинэ үеийн төлөөлөл болсон залуусын бие хүний хөгжлийг дэмжих, хөгжүүлэх, тэдний дундаас илтгэх авьяас чадвартай, бусдадаа эергээр нөлөөлөх, зөв харилцаа хандлага, хүмүүжил төлөвшилтэй манлайлагч нарыг илрүүлэн гаргаж ирэх, тэдний авьяас, чадварыг нээж хөгжүүлэх, зөв, цэгцтэй сэтгэж, өөрийн үзэл бодлоо уран яруу илэрхийлэх арга зүйд сургах;
5. Цэргийн алба хаагчдад эх оронч үзэл, хүмүүжил, эх орноо батлан хамгаалах зоригийн чанар, итгэл үнэмшлийг төлөвшүүлэх болон хүмүүжлийн бусад үйл ажиллагаанд эдгээр зөв манлайлалтай, тэргүүний байлдагчдыг идэвхтэй татан оролцуулах замаар дайчдыг цэргийн албанд богино хугацаанд дасгах, цэргийн албыг бэхжүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг төлөвшүүлж, албаны ухамсрыг дээшлүүлэхэд нь эергээр нөлөөлөх тогтолцоог бий болгож хөгжүүлэх зэрэг үндсэн зорилготой.

Хоёр. Хамрах хүрээ:
Энэхүү уралдаанд Монгол Улсын өнцөг булан бүрд байрлаж буй Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, анги, салбарт цэргийн алба хааж байгаа цэргийн хугацаат албаны түрүүч, байлдагчид оролцоно.  
Гурав. Уралдааны журам, хугацаа, үе шат:
Тус уралдаан нь 3 үе шаттай явагдана.
Нэгдүгээр шат: Оролцогчид "Эх орон” сэдвийн хүрээнд өөрийн боловсруулж бэлтгэсэн илтгэлийн хүрээнд 3 минутын багтаамжтай бичлэг хийж, уг бичлэгийг Батлан хамгаалахын "Соёмбо” редакцын "Дуулга” студийн фейсбүүк хуудасны чат буюу мессенжерээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлж, онлайнаар оролцоно. Уралдааныг шүүх шүүгчдийн комисс цахимаар хүлээн авсан бичлэгүүдийг үзэж шилдгийн шилдэг 10 илтгэгчийг шалгаруулна.
Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан "Шилдэг 10 оролцогч”-дод зохион байгуулагчдын зүгээс хувийн дугаар олгон тухайн оролцогчийн бичлэгийг нэгтгэл, анги, салбарын Соёл хүмүүжлийн офицероор дамжуулан "Дуулга” студийн фейсбүүк хуудсанд тодорхой хугацаагаар байршуулна. Цахим хуудсанд байршуулсан бичлэгээс хамгийн олон лайк, хуваалцах буюу share цуглуулж чадсан 5 бичлэгийг шалгаруулан гуравдугаар шатанд оролцуулна. Өөрөөр хэлбэл энэ шатны шалгаруулалтыг зөвхөн үзэгчид хийх юм.

Гуравдугаар шат:
Хоёрдугаар шатнаас шалгарсан "Шилдгийн шилдэг-5” оролцогчийг төгсгөлийн шатны шалгаруулалт шууд дамжуулалтаар үзэгчдэд хүрнэ. Шууд дамжуулалтын үеэр шүүгчдийн зүгээс Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэн ойтой холбоотой асуултууд бэлтгэсэн байх ба оролцогч асуултыг сугалж, сугалсан асуултад хариулна. Оролцогчдын асуултад зөв, оновчтой хариулсан байдлыг харгалзан шүүгчид 0-10 оноогоор дүгнэнэ. Оролцогч тус бүр асуултад хариулж дууссаны дараа шүүгчдийн өгсөн онооны нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан дарааллаар байр эзлүүлэн шагнаж, урамшуулна.   

Дөрөв. Уралдааны зохион байгуулалт:
Уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт тусгай хөтөлбөрөөр ивээн тэтгэгч байгууллагын сонгосон ресторанд зохион байгуулагдаж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн оролцох бөгөөд БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, Соёмбо редакц, ҮБХИС-ийн БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төв, Nutag.mn вэбсайтаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна. Уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээг Nutag.mn вэбсайт, "Дуулга” студийн цахим хуудсаар шууд дамжуулж, Nutag.mn вэбсайтын 21 аймаг дахь салбар, "Соёмбо” сонин болон цахим хуудас, "Соёмбо-мэдээ” өдөр тутмын цахим сонин, МҮОНТ-ээр цацагдах "Эх орны төлөө” нэвтрүүлгийн булангаар тус тус улс орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд сурч, ажиллаж, амьдарч байгаа, тэрчлэн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдадаа хүргэн сурталчлах бөгөөд уралдааны оролцогчид хугацаат цэргийн алба хаах хугацаандаа сошиал хэрэгслээр өөрийгөө нээн харуулах, хөгжүүлэх, олны танил болж улмаар ажил олгогчдын анхааралд өртөж ажлын санал, урилга хүлээн авах, улмаар цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа шууд ажлын байртай болох зэрэг өргөн боломж, үүд хаалга нээгдэх юм.    

Шагнал, урамшил:
1 дүгээр байр нэг. "Өргөмжлөл”, дурсгалын зүйл, Nutag.mn вэбсайтын нэрэмжит бэлэг;
2 дугаар байр нэг. "Өргөмжлөл”, дурсгалын зүйл, Nutag.mn вэбсайтын нэрэмжит бэлэг;
3 дугаар байр нэг. "Өргөмжлөл”, дурсгалын зүйл, Nutag.mn вэбсайтын нэрэмжит бэлэг;
Тусгай байр 2. "Өргөмжлөл”, дурсгалын зүйл, Nutag.mn вэбсайтын нэрэмжит бэлгээр тус тус шагнаж урамшуулна.
БАТЛАН ХАМГААЛАХЫН "СОЁМБО” РЕДАКЦ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ