Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэндчилгээ дэвшүүллээ

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Т.Тогтохбаяр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, хамт олонд болон нийт эрчүүддээ хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тус мэндчилгээнд:

“Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж байгуулагдсаны түүхт 100 жил, Батлан хамгаалах яамны 110 жилийн ойн баярыг мэндийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг орон нутгийн төрийн захиргааны байгууллагад төлөөлөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ажиллаж байгаа офицерууд, үе үеийн ахмадууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, хамт олон, офицер ахлагч, түрүүч байлдагч нар, хамтран ажиллагч байгууллагууд, Увс аймгийнхаа нийт ард иргэдэд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.


Цэргийн штаб нь Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, иргэдэд сурталчлан таниулах, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог төгөлдөржүүлэх, цэрэг, техникийн бүртгэлийг хөтлөх, иргэдийг хугацаат цэргийн албанд татах, гэрээт болон дүйцүүлэх албанд элсүүлэх, албан тушаалтнуудын болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний шинээр болон давтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж, өсвөр үе хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.


Бид түүхт ойгоо угтан хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа эргэх, тэдний ар гэрт дэмжлэг үзүүлэх, сурагчдын дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулаад байна. Цаашид Цэргийн штабын түүхийн ном гаргах, Улаангом коллежид хүүхэд залуучуудад зориулсан “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулах, Хилийн 0277 дугаар ангитай хамтран аймгийнхаа бүх сумаар явж цэргийн албыг сурталчилсан урлагийн тоглолт зохион байгуулах зэрэг 20 гаруй үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Зэвсэгт хүчний 100 жилийн түүх нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тиймээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд алба хаасан, хааж байгаа офицер ахлагч, түрүүч, байлдагч нар бол энэхүү 100 жилийн түүхийг бүтээлцсэн, бүтээлцэж байгаа хүндтэй хүмүүс учир өөрсдөөрөө бахархаж, түүхт ойгоо сайхан тэмдэглэн өнгөрүүлхийг хүсэн ерөөе. Монгол цэргийн яруу алдар өнө мөнхөд бадарч, та бүхнийг ивээх болтугай. Увс аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр” гэжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ