ЭМЯ сүүлийн 24 цагт дотоодод 338 хүнээс Covid-19 халдвар илэрсний 1 нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 3 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1953-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 213 нь нийслэлд, 124 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  3898 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 7301 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

 
                                            






 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            