Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын хулгайн гэмт хэргийн тоо ХОЁР ДАХИН нэмэгджээ


Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын постуудыг байнгын болон хөдөлгөөнтөөр ажиллуулж байна.
Дээрх хяналт шалгалтын хүрээнд, арвандүгээр сарын 16-наас 17-нд  шилжих шөнө иргэн Б, Г, Н нар Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гурван тооны үхэр нядлан хулгайлж, авч явсаныг илрүүлсэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас "Мал мах" нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа ба аймгуудад хяналтын пост ажиллуулж байгаа юм. Гэсэн нь хүйтний улирал эхэлж, иргэд идэш тэжээлээ бэлтгэж буй энэ үеэр малын хулгайн гэмт хэрэг даруй хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
Статистик баримтаас үзвэл, малын тоо толгой өсөж, бэлчээрийн болон цаг агаарын байдлаас шалтгаалсан отор, нүүдэл ихэссэн, мах, малын гаралтай түүхий эдийн зах зээл өргөжсөн, мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгжийн тоо олширч байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ