Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглов

Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар бусдад түрээслэх, урлаг соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглов.
Энэ сарын 1-нээс тэмцээн уралдааныг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах болсон. Үүнтэй холбогдуулан насанд хүрэгчдийн дунд тэмцээн уралдааныг сургуулийн орчинд зохион байгуулж, сурагчдад коронавируст халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэн аймгийн хэмжээнд спорт заалыг хичээлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглолоо. Тус аймгийн хэмжээнд төрийн өмчийн 34, хувийн өмчийн1 ерөнхий боловсролын сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар сумдын 21 сургуулийн 16625 ,Мөрөн сумын 3 сургуулийн 1758 сурагч танхимаар хэвийн горимд хичээллэж байна. Харин сумдын 3 сургуулийн 1920, Мөрөн сумын 6 сургуулийн 10227 сурагч танхимын болон танхимын бус буюу 5S зарчмаар хичээллэж байна. 9 дүгээр сарын 1-нээс хойш аймгийн хэмжээнд 433 сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 184 хүүхэд коронавируст халдвараар өвчилсөн нь бүртгэгдсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ