Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Усанд живсэн иргэний эрлийн ажиллагааг дахин эхлүүллээ

Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сар гаруйн өмнө усанд живсэн иргэнийг эрэн хайх ажлыг дахин эхлүүллээ гэж мэдээллээ. Тус аймгийн Орхон сумын Халиун багийн Уушгийн гарам гэдэг газар өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 44 настай, эрэгтэй иргэн Л живсэн тухай дуудлагыг хүлээн авч есдүгээр сард 13, аравдугаар сард гурван өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсан юм.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдрөөс эхлэн Орхон гол дагуу Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумын нутаг дэвсгэрт усанд живсэн иргэний эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ