Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Усанд эндсэн, осолдсон байж болзошгүй гурван иргэнийг хайж байна


Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Орхон, Эгийн голд эндсэн, осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна.
Орхон сумын Халиун багийн Уушгийн гарам гэдэг газар наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живсэн аж. Тухайн автомашиныг голын ус татартал татан гаргах ажиллагаа хийж боломжгүй гэж үзсэн байна. Булган, Орхон аймгийн Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд усанд осолдсон Орхон аймгийн харьяат иргэн 44 настай, эрэгтэй Л-ийг Цоохор морьтын гармаас Орхон Туул голын бэлчир хүртэл 110 км газар завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 20:30 цагт эрлийг түр зогсоожээ.
Мөн Тэшиг сумын Хужирт багийн Хүрд гэдэг газар иргэн М, Н нар есдүгээр сарын 3-ны өдөр гэрээсээ мотоциклээр яваад сураггүй болсон бөгөөд мотоциклийг нь Эгийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлага  өчигдрийн 18:10 цагт иржээ.  Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Орхон, Эгийн голд эндсэн, осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөө өглөө эхлүүлээд байна гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ