Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Угаарын хийн эрсдэлд өртөгсдийн 45 хувь нь хүүхдүүд байна


Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны дүгнэлт, цаг үеийн мэдээллийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Иргэд сайжруулсан түлшийг түлэхтэй холбоотой мэдлэг мэдээлэл харьцангуй сайтай болсон. Өнгөрсөн хаврын угаарын хийн хордлого үүссэн эрсдэлүүдийн ихэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй. Угаарын хийн эрсдэлд өртөгсдийн 45 хувь нь хүүхдүүд байдаг. 
Яндан хөөлөх нь өрх гэрийн зуршлын хэмжээний үйлдэл. Энэ жилийн хувьд аяны хүрээнд НИТХ-аас төсөв гаргуулж, 10 мянган зорилтот өрх буюу ганцаараа амьдардаг настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, яндангаа хөөлөх бололцоогүй айлын янданг хөөлж байгаа.
 
Мөн энэ жилийн хувьд “Тавантолгой түлш” компани угаар мэдрэгч дамжуулагчийг айлуудад байршуулж байгаа билээ. Энэ нь айл өрхөд угаарын эрсдэл үүслээ гэхэд "Тавантолгой түлш" ХХК-ийн угаарын төвд давхар дохио ирдэг тул асуудлыг хурдан шийдэх давуу талтай" гэсэн юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ