Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүллээ

 
БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, “Таван толгой түлш” ХХК, бусад байгууллага хамтран сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх заавар, аюулгүй ажиллагааг хангахаар “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүллээ. “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатай аян 12 дугаар сарын 15 хүртэл угаарын эрсдэл их, өвлийн бэлтгэл хийх хугацаанд үргэлжилнэ.

Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлийн түвшний 63 600 гаруй айлын угаар мэдрэгчид дохиолол суурилж Хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болжээ. Мөн монгол инженерийн зохион бүтээсэн яндан хөөлөх автомат технологийг нэвтрүүлж, айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг дахин боловсруулах боломжтой болжээ.

Өнгөрсөн жилээс “Яндангаа хөөлье” аян зохион байгуулж, яндан хөөлөх зааварчилгаа, бусад зөвлөмжийг гэр хорооллын айл өрх бүрд хүргэснээр угаарын хийн хордлогын дуудлагын тоо эрс багасаж, иргэдийн яндангаа зөв хөөлөх, зуух пийшингийн бүрэн байдлыг хянах, засах, зөв ашиглахтай холбоотой мэдлэгийг сайжруулсан байна.

2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 онд 350 гаруй өрхийн 786 хүн, энэ оны 9 сарын байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн угаарт өртсөн нь өмнөх оны мөн үеүдийнхтэй харьцуулахад багассан үзүүлэлт юм. Аяны хүрээнд гэр хорооллын айл бүрийг яндан хөөлөх, зөв галлах, угаарын хийн мэдрэгчтэй холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангаж, зорилтот бүлгийн айл өрхийн янданг хөөлөх, засвар үйлчилгээ үзүүлнэ. Мөн хотын төвийн зарим хороодыг жишиг байдлаар сонгон авч, сайжруулсан түлшний үнсний хаягдлыг барилгын материал болон зам талбайд дахин ашиглахаар турших аж.    

Засгийн газраас агаарын бохирдлыг багасгахад анхаарч 2019 оноос нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр хангаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодис ялангуяа тоос, тоосонцорын хэмжээ 40-50 хувиар багаслаа. Мөн нийслэлийн зүүн бүс Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ