Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ч.ХҮРЭЛБААТАР: ХААН банкны 60 хувийг гаднын хүн авсан бол дотоодын хүмүүс яагаад над руу дайраад байна вэ


УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ХААН банкны 60 хувийг гадны хөрөнгө оруулагчид худалдаж байгаа гэх мэдээллээр тайлбар өглөө. 
Тэрбээр "Би Монгол Улс саарал жагсаалтад орчих вий гэдэг үүднээс Монголбанкнаас тодруулж асуусан. ХААН банкны Япон талын эзэмшигч 40 хувиа зарж байгаа гэж ойлгосон. Хэн ч энэ хувийг хэн ч худалдаж авах эрхтэй. Уг нь гаднын хөрөнгө оруулагч худалдаж авбал сайн байгаа юм. Монголбанк зөьшөөрөл өгөхдөө хэн худалдаж авч байгааг нь илт тод мэдээлж, мөнгөний эх үүсвэр нь цэвэр үү гэдгийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлсөн мөнгө болохыг тогтоогоод худалдвал зөв. Ийм зүйлийг улстөрчид, эрх мэдэлтнүүд оролцвол саарал жагсаалтад оролцох эрсдэл үүснэ.  Гэхдээ би асуултынхаа хариуг олоогүй байна. Гаднын хүн авсан бол дотоодын хүмүүс яагаад над руу дайраад байна вэ гэдэг нь эргэлзээ үүсгээд байгаа. 
Энэ асуудлыг тавьсны дараа над руу Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хувьцаа эзэмшигчид нар руу дайрч эхэлсэн. Нэг өглөө босоод ирэхэд "Ална" гэсэн сүрдүүлэг бүхий мэдээллүүдийг над руу хүмүүс явуулж ирсэн. Гол нь би мөнгөний эх үүсвэр нь цэвэр эсэхийг нь лавласан. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал өнөөдөр "Манай банк ямар ч өр төлбөргүй байгаа" гээд маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн байна лээ. Байгаа бодит байдлаа байгаагаар нь хэлэх ёстой. Би төсөв хэлэлцүүлэхээс өмнө арилжааны банкуудаас авч чадахгүй байгаа Монгол Улсын мөнгийг гаргуулаад авчихсан байгаа" гэлээ.

https://ergelt.mn/news/1/single/15293
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ